Вьетнам ээж, Солонгост аавтай Хуанг Мин Ү хэмээх долоо настай хүү дуучин
PSY-гийн дуулсан "Gаngnam Style” дууны клипэнд бүжиглэснээр жинхэнэ од
болж байна.
Өмнөд Солонгосын Куанжу аймагт амьдардаг бяцхан хүү
Хуанг Мин Ү (Hwang Min Woo) 2010 онд SBS телевизийн "Star King”
нэвтрүүлэгт таван настай байхдаа анх оролцож, олны танил болж байжээ.
2012 оны зургадугаар сард TVN сувгийн "Korea Got Talent-II” шоунд
оролцож, бүжгийн авьяасаараа гайхагдаж байсан энэ хүүг одоо солонгос
даяар "Бяцхан PSY” гэх болжээ.