Ногоон залуу Шрекийн найз муур түүнтэй уулзахаас өмнө ямар этгээд
байсан талаар та сонирхож байгаа бол энэ онд тус түүх дэлгэцнээ амилна.
Dreamworks Animation болон "Шрек 3"-н найруулагч Chris Miller нар уг
түүхийг "Puss in Boots" нэртэйгээр 3D-р ирэх 11 сарын 4-нд бидэнд
хүргэсэн билээ. Киноны гол дүрүүдэд Antonio Banderas, Salma Hayek, Zach
Galifianakis, Billy Bob Thornton, Amy Sedaris зэрэг жүжигчид дуу оруулж
байгаа бөгөөд кино компанийн зүгээс энэ онд гаргаж буй сүүлийн
хүүхэлдэйн кино юм. Кинонд Гуталт муурын Шректэй уулзахаас өмнөх үеийн
амьдралын тухай гарах бөгөөд Kitty Softpaws , Humpty Dumpty зэрэг
нөхдийн хотыг аварч байгаа тухай гардаг байна.