"БӨГЖНИЙ ЭЗЭН” гурамсан туульсын нэгдүгээр дэвтэр 1-д
шидтэн Гэндальф бүхнийг захирагч шидэт бөгж бөглүүдхэн Хоббитуудын
оронд, Фродод хадгалагдаж буйг санамсаргүй олж мэдэв. Энэхүү бөгжний
араас Харанхуйн эзэн Саурон мөн шидэт бөгжтөн болох хар морьтуудыг
илгээснийг ч мэднэ. Хэрвээ бөгж Харанхуйн эзний гарт орвол ямар аймшигт
явдал болохыг тэр Фродод хэлж, бөгжийг Уудам хөндийн эльфүүдийн эзэн
Элрондод яаралтай хүргэж өгөхийг даалгав. Фродо үнэнч Сэм болон
хөгжилтэй Мэрри, Пин гэсэн гурван найзын хамт аюул осол дүүрэн замд
гарлаа. Мөнхийн ойд булшны шидэнд автахад шидтэн Том Бомбалдин тусална.
Есөн хар морьтон тэднийг гэзэг даран мөшгөсөөр...